2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Цахим гарын үсгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Тоон гарын үсэг нь цаасан хэлбэрт байгаа мэдээлэлд зурсан гарын үсэгтэй адил хүчинтай байна.”, 6.4 дэх хэсэгт “Төрийн албан хаагч төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ тоон гарын үсэг хэрэглэж болно.” гэж заасан байдаг. Иймд тус шүүхийн Тамгын газраас Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж, 2023.02.08-ны өдөр шүүгч, ажилтнуудыг тоон гарын үсэгт хамруулах ажлыг зохион байгууллаа.