Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн Тамгын газраас “Дэлхийн Зөн Монгол” Олон Улсын Байгууллагатай хамтран сайн үйлсийн аянд оролцлоо.
Тус аяны хүрээнд хамт олны сайн дурын хандив, дэмжлэгээр хичээлийн шинэ жилийг угтан Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны эмзэг бүлгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл хандивласан байна.