2023 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн комиссар Г.Энхжин өнөөдөр /2023.10.12/ шүүгч ажилтнуудад “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон хөрөнгө орлогын мэдүүлэг хэрхэн гаргах” сэдвийн хүрээнд сургалт хийж, анхаарах асуудлын талаар ярилцаж,сонирхсон асуултанд хариулт өглөө.