•   7000-9104
  •   i_bayanzurkh@shuukh.mn
  • ГАМШГААС ХАМГААЛАХ ТҮР ШТАБ
  • ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ
  • БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ
  • АТГ-т гомдол мэдээлэл өгөх
  • Нүүр
  • Бидний тухай
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Иргэдийг хүлээн авах цагийн хуваарь
      • Хүний нөөц
  • МЭДЭЭ
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Эвлэрүүлэн зуучлал
      • Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?
      • Өргөдөл гаргах маягт
      • Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль
  • Ил тод байдал
    • Мэдээ тайлан
    • Хүний нөөц
    • Шилэн данс
    • Нэхэмжлэл, хэрэг хуваарилах журам
  • Хэвлэл мэдээлэл
    • Дүрэм журам
    • Эрх зүйн акт
    • Шүүхийн цахим сан
    • Цахим шүүх хуралдааны систем
  • Шийдвэрийн тойм
    • Шүүхийн шийдвэрийн тойм
    • Процессын тойм

Даатгалын тохиолдлыг даатгагчид мэдэгдэх нь

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2023.09.27 101/ШШ2023/04207

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Тоймын огноо, дугаар: 2023.09.30 №31

 

Нэгэн даатгалын компани иргэн Сумъяад холбогдуулан, зам тээврийн осолд буруутай Сумъяагийн учруулсан хохирлыг барагдуулсан 3,000,000 төгрөгийг Сумъяагаас гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд даатгалын тохиолдол гарсан талаар даатгагчид мэдэгдээгүйгээс нөхөн төлбөр төлж хохирсон хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.  

Хариуцагч нь ослын дуудлагыг эрх бүхий байгууллага бүртгэж, шалгаж тогтоон хуулийн дагуу даатгалын компани уг хохирлыг барагдуулсан хэмээн маргасан.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т “Даатгалын тохиолдол гарсан талаар даатгагч, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, даатгалын баталгааг шалгуулах”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-т “Даатгагч нь дараах тохиолдолд хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхтэй:”, 20.1.2.-т “Даатгалын тохиолдол гарсан талаар энэ хуулийн 13.1, 13.2-т заасан этгээдэд мэдэгдээгүй бол даатгуулагч, жолоочоос” гэж тус тус зохицуулжээ.

2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр дээрх зам тээврийн осол гарч Зам тээврийн осол, хэргийн үзлэгийг тээврийн цагдаагийн алба гүйцэтгэж, хариуцагч Сумъяа осолд гэм буруутай болохыг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тогтоож, Монгол Улсын зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна.

Даатгуулагч Сумъяа нь даатгалын тохиолдол болсныг даатгагчид тэр даруй 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдээгүй буюу зам тээврийн осолд гэм буруутай эсэх нь тогтоогдсоны дараа 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэнээр нэхэмжлэгчид хохирол учирсан, эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

Даатгалын тохиолдол болсныг даатгагчид ердийн боломжит хугацаанд мэдэгдсэний зэрэгцээ даатгалын нөхөн төлбөр олгосон байдал нь даатгалын тохиолдлын талаар даатгагч мэдсэн үйл баримтыг илэрхийлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/128537?daterange=2023-01-01%20-%202023-10-31&id=1&court_cat=1&bb=1

 

Хураангуйг бэлтгэсэн:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
live.shuukh.mn/site/ Цахим шүүх хуралдааны систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Авлигатай тэмцэх газарт гомдол мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

Утас: 70009104 Мэдээлэл лавлагаа

Факс: 70009102

И-мэйл: i_bayanzurkh@shuukh.mn

Copyright © Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх