
Тус шүүхийн тамгын газрын 2023 оны сургалтын төлөвлөгөөний хүрээнд 2023.11.03-ны өдөр Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ө.Гүндсамбуу “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-аар шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
Уг сургалтыг зохион байгуулснаар шинээр томилогдсон албан хаагчдыг алдаа зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.


