
Тус шүүхийн тамгын газрын сургалтын төлөвлөгөөний дагуу 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэсээс зохион байгуулсан ба “Шүүх хуралдааны бэлтгэл хангах, тэмдэглэл хөтлөх”, “Шүүх хуралдааны дуу дүрсний бичлэг хийх, тоног төхөөрөмжтэй харьцах, бичлэг хүлээлцэх, архивлах ажлыг зохион байгуулах” сэдвийн хүрээнд холбогдох дүрэм журмыг өөрсдөөр нь судлуулж, сургалтыг бэлтгүүллээ.
Мөн сургалтын үеэр хөгжөөнт тоглоом тоглон, харилцан бие биенээсээ асуулт асууж, санал бодлоо солилцон үр дүнтэй сургалт боллоо.


