
Тус шүүхийн тамгын газрын сургалтын төлөвлөгөөний дагуу 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт зориулсан ээлжит сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсээс зохион байгуулсан ба “Иргэн-2014 нэгдсэн систем дэх ШХНБД-ын системийн ажиллагаа”, “Шүүх хуралдааны явцыг мэдээлэх, цахим систем ашиглах журам” сэдвийн хүрээнд холбогдох дүрэм журмыг өөрсдөөр нь судлуулж, сургалтыг бэлтгүүллээ.
Мөн сургалтын сэдвийн хүрээнд “Алтан хонх” хөгжөөнт тэмцээн зохиож, шагнаж урамшуулан, бие биенээсээ суралцаж, туршлага хуваалцсан үр дүнтэй сургалт боллоо.


