Тус шүүхийн ахмад ажилтнуудыг өнөөдөр /2024.03.20/ ерөнхий шүүгч Т.Болормаа, тамгын газрын дарга Л.Наянтай нар хүлээн авч уулзав. Уулзалтанд Монголын шүүхийн ахмадын холбооны тэргүүлэгч Д.Дамдин-Од 2023 оны Шүүхийн ахмадын холбооны үйл ажиллагааны тайланг танилцуулсан бөгөөд ахмад ажилтан Д.Түвшинтөр “Алтан гадас” одонгоор, Д.Баясгалан, П.Бямбадорж нар Ахмадын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнагдсаныг гардуулан өгч баяр хүргэлээ.