Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Монголын Хуульчдын холбооны төлөөллүүдтэй өчигдөр /2024.04.04/ шүүхийн үйл ажиллагаатай танилцах уулзалт зохион байгууллаа.
Уулзалтанд Хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл, тамгын газрын дарга Ш.Жолбарс, Шүүгчдийн хорооны тэргүүн С.Энхбаяр, Хуульчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооны дарга Ш.Алтангадас, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн хорооны дарга Д.Батболд нар болон тус шүүхийн ерөнхий шүүгч, тамгын газрын дарга нар оролцлоо.
Уулзалтаар хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж буй асуудал болон шүүхийн байрны орчин нөхцөл, хүний нөөцийн асуудал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.